Эхлэл arrow Технологи arrow Корпорацийн вэб дизайн
Компанийн нүүр царай болохуйц вэб хийх Хэвлэ Имэйл
Sunday, 13 January 2008
Вэбсайт хийдэг компаниуд сүүлийн үед олширсон. Хэрэв та өөрийн компанийн нүүр царайг илтгэхүйц томоохон хэмжээний вэбсайтыг хийлгээхээр зэхэж байгаа бол бидэнд ханд. Бид хэд хэдэн мянган долларын төсөл дээр ажиллаж байсан арвин туршлагатай. Бидний зорилт бол танай байгууллагын нүүр царайг илтгэж чадахуйц вэбсайтыг дэлхийн хэмжээний гүйцэтгэлээр хийж боловсруулах.

Тиймээс ч бид танайх вэб хэдээр хийдэг вэ хэмээх асуултанд хариултыг хэзээ ч өгдөггүй. Үйлчлүүлэгчийн юу хүсэж байгааг бид мэдэхгүй байж яаж бид түрүүлж үнээ хэлэх билээ. Тиймээс та эхлээд юу хүсч байгаагаа хэл, бид дараа нь таньд хамгийн чанартай гүйцэтгэлийн үр дүнгийг үнийг санал болгоё.

Албан байгууллагын нүүр царайг илэрхийлэх вэбсайттай болсоноор хэд хэдэн давуу талтай. Ер нь бол давуу талууд нь төгсгөлгүй их ч гэж болно. Онлайн ертөнц дахь нүүр царайгаа бидний тусламжтайгаар хийлгэснээр таны бизнес улам бүр өргөжих болно.

Онлайн брошур хийх

Таны вэбсайт нь таны компанийн брошур хэлбэртэй байх болно. Гэхдээ энгийн нэгэн брошурнаар ялгаатай нь таны вэбсайт нь үргэлж шинэлэг байх бөгөөд дэлхийн хаанаас ч, хэзээ ч хандаж үзэх боломжтой.

Сайтаа шинэчилхэд тун хялбар бөгөөд хурдан. Санал болгож буй бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг хэвлэлтийн зардалгүйгээр шинэчлээд байрлуулах боломжтой.

Хэрэглэгчдийнхээ мэдээллийг нэмэгдүүл

Таны вэбсайтанд дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн сая хүнд бүгдэд нь нээлттэй. Хамгийн гол нь интернэт нь жижиг байгууллага ба том байгууллагуудын хувьд ямар ч ялгаваргүй тоглоомын талбай юм.

Шинэ хүмүүст өөрийгөө таниул

Ихэнх хүмүүс аливаа компаийн бүтээгдэхүүний тухай мэдээллээс илүүтэйгээр компанийх нь тухай мэдээллийг сонирхож байдаг. Тиймээс сайн вэбсайттай компани нь вэбсайтгүй өрсөлдөгчөөсөө ямагт нэг алхам илүү байдаг гэж ойлгож болно.

Yellow Pages гэх мэтийн үндсэн аргуудаас бүтээгдэхүүн, үйлчилгээг хайдаг цаг нэгэнт өнгөрч ихэнх интернэт хэрэглэгчид онлайн хайлтын системийг ашигладаг болсон байна. Тиймээс танай байгууллага интернэтэд өөрийн нэр хүндээ төвхөнүүлж амжаагүй бол та бусдыгаа тэргүүлэх боломжоо төдий чинээ алдаж байна гэсэн үг.

Харилцаа холбооны шинэ арга зам

Вэбсайтаар дамжуулан та тэдэнтэй холбоо тогтоох болможтойгоос гадна тэд таньтай хамгийн хялбар, хямд зардлаар холбоо тогтоох боломжтой юм. Бид таны хэрэглэгчдийг таньтай холбоо барих боломжыг бүрдүүлэх онлайн маягтыг боловсруулж өгөх болно. Мөн онлайн асуулга, сонирхолтой асуултуудыг таны үйлчлүүлэгчдээс асууж тэдний нас хүйс болон газар зүйн байрлалыг тодорхойлох боломжтой болох юм.

Өөрийн үйл ажиллагааг бусдад танилцуул

Таны вэбсайт цаг ба мөнгийг тань хэмнэнэ. Компанийн тухай мэдээлэл, зарлал, шинэ бүтээгдэхүүний тухай мэдээ, техникийн мэдээлэл ба хэрэглэгчдэд өгөх зөвлөгөө зэргээ та хэвлэх зардлаасаа хэмнээд вэбсайтаар хийх боломжтой.

eCommerce ийг та өөрийн вэбсайт дээр хийж өгсөнөөр удирдлагын зардлаа асар ихээр хэмнэж, хэрэглэгчдээ онлайнаар бүтээгдэхүүнээ захиалах боломжыг олгох юм. Ингэснээр таны хэрэглэгчид хэзээ ч, хаанаас ч худалдан авалт хийх боломжтой болно. Төлбөрөө интернэтээр авах нь ч мөн таны зардлуудыг ихээр хэмнэнэ.

Хэрэглэгчддээ үзүүлэх үйлчилгээгээ сайжруул

Онлайн экстранэтийг ажилуулснаар та өөрийн хэрэглэгчиддээ тулгарч буй зарим нэгэн асуудлыг нь шийдвэрлэхэд онлайнаар туслах бололцоо нээгдэж байна. Мэдээж энэхүү хэсэг нь тодорхой нууцлалын хүрээнд хийгдэх болно.

Маркетингийн шинэ боломжуудаа ашигла

Өөрийн вэбсайттай болсоноор таны бизнест хэд хэдэн шинэ сурталчилгааны боломжууд нээгдэж байна. Ижил шахуу үр дүнд хүрэхийн тулд, эсвэл веб сайтаараа адмжуулан хүрчихээр үр дүнд та ТВ, хэвлэлийн гэх мэт болхи, засвар хийж болохгүй, таны өөрийн тань байнгын хандалтыг бий болгодоггүй сурталчилгааны сувганд тийм их мөнгө төлөх нь оновчтой арга биш тийм ч учраас интернэт нь хэвлэл ба телевизийн сурталчилгааны зардлыг хэмнэж уламжлалт сурталчилгааны аргуудыг халж эхэлж байна. Технологи нь үргэлж шинэ боломжийг бий болгож байдаг энэ тохиолдолд таны гаргасан маркетингийн зардал танд өөрт тань наалдаж үлдэж байдаг цорын ганц гэж хэлж болохоор хэрэгсэл бол яах аргагүй веб сайт юм.

Уламжлалт сувгуудыг бодвол Интернэт нь илүү интерактив юм. Өөрөөр хэлбэл илүү үр дүнтэй, зардал багатай, хэрэглэгч бүрт хүрч чадахуйц маркетингийн хэрэгсэл юм. Веб сайт бол хийгээд хадгалдаг зүйл биш, авдарнаасаа гаргаж хүнд үзүүлчээд далд хийдэг нандин эд ч биш. Олон олон комапниуд вебсайтыг байх ёстой гэхдээ ямар хэрэгтэйг нь мэдэхгүй, анзаардаггүй. Үнэндээ бол хэрэглэгч үйлчлүүлэгчдээсээ мэдээлэл, хариу үйлдлийг нь олж авах хамгийн энгийн бөгөөд зардалгүй арга бол веб сайт, интернетэд тулгуурласан технологи юм. Тиймээс таны веб сайт танаас зардал гаргуулчихаад танд ямар ч ашиг, тус авчирахгүй байвал та веб сайтыг бус вебээ хийлгэсэн хүн, байгууллага, веб хариуцсан хүнтэйгээ л ярих болох нь.
 
дараах >