| Экстранэт софтуэр |
|
|
| Sunday, 13 January 2008 | |
|
Экстранэт нь Интранэттэй төстэй боловч байгууллагын бус хэрэглэгчид нь өгөгдлийн санд хандах эрх нь хязгаарлагдмал байдаг. Жишээ нь хэрэглэгч онлайнаар зөвхөн өөрийн дансыг шалгах боломжтой гэх мэт. Өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой тусгай хаалттай порталыг бид таньд санал болгож байна. Экстранэт нь таны хэрэглэгчидэд хэрэгтэй мэдээллийг нь хэзээ ч, хаанаас ч хандаж олж авахад тань тусална. hEREE.G ба DotMN -ий санал болгож буй Экстранэтийн зарим нэгэн онцлогууд: Дансны Хяналт Хэрэглэгчид ба дистрибьюторуудад өөрсдийн дансны мэдээллийг шалгах боломжыг олгоно. Хэрэглэгчид нь өөрсдийн холбоо барих хаягийг шинэчилж болох бөгөөд үүнд утас, имэйл хаяг, төлбөр хийх хаяг, хэрэглэгчийн нэр, нууц үг зэрэг нь багтана. Захиалгын Хуудас Захиалга өгсөн тохиолдолд захиалгын хуудас автоматаар шинэчлэгдэнэ. Хэзээ, юуг, хэр их хэмжээтэй худалдаж авсаныг тань энэ хэсэгт харуулна. Захиалгын Биелэлт Хэрэглэгчийн захиалгыг тээвэрлэлтийн компани биелүүлсэн тохиолдолд энэ хуудсан дээр дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирж таньд бүх үйл явцыг он цаг үетэй нь мэдээллэнэ. Мэдээлэл Солилцох Каталог, гэрээний загвар, бүртгэлийн маягт зэргийг цахим хэлбэрээр бөглөөд өгч байснаас дээр нь бөглөчихөөд хэвлэж аваад өгчихвөл амар байдаг. Мөн хэрэглэгч нар ч өөрсдийн бусдад хэрэг болохуйц зүйлсийг хуваалцах боломжтой. Тайлан Ямар хэлбэрээр яаж тайлан үр дүнг үзүүлж байх ёстой гэдгээс шалтгаалан бид таньд өөрсдөө хийж өгөх болно. |
| < өмнөх | дараах > |
|---|