|
Маркетинг нь таны хэрэглэгчид юу хүсэж байна, юу хэрэгтэй байна, ямар үнээр ямар бүтээгдэхүүнийг илүү авах боломжтой байна вэ гэдгийг таньд хэлж өгнө. Бизнес эрхлэгчид эдгээр зүйлсийг хийхийн тулд ямар нэгэн төлөвлөгөөгүйгээр хийдэг бөгөөд тэд шууд л уламжлалт сурталчилгааны аргууд болох шар ном, сонины сурталчилгаа, радио, телевизийн рекламанд асар их мөнгө хаячихаад юу болохыг хүлээгээд сууж байдаг. Яах гэж тэр вэ? Ямар нэгэн төлөвлөгөөгүй, судалгаагүй, үнэлэлт дүгнэлтгүйгээр эдгээр маркетингийн оролдлогууд тань бүгд бүтэлгүйтэх болно.
Манай маркетинг хариуцсан хэсгийн зөвлөж байгаагаар бол хамгийн гол нь та хэрэглэгчдийнхээ хэрэгцээг мэдэж, маркетингийн стратегийг хөгжүүлж тэднээсээ үр дүнгээ тооцох ёстой юм.
Хэдийгээр энэ их амархан сонсогдож байгаа ч судалгаа, төлөвлөгөөн дээрээсээ тэр болгон зөв үнэлэлтийг хийж чадаагүйн улмаас алдах тохиолдол байдаг.
Бүтээгдэхүүн ба үйлчилгээний маркетингийг хэрхэн хийх ёстой вэ?
Үр дүнтэй байхын тулд дэмжигч хүчин зүйлүүд дээр илүү их анхаарал хандуулах ёстой. Жишээ нь аливаа бүтээгдэхнүүий өрөлт таны төлөвлөгөөнд нарийн тусгагдсан байх ёстой. Маркетингийн стратеги нь өрсөлдөгчийн бүтээгдэхүүнээс юугаараа ялгарч, хэрэглэгчдийн анхаарлыг юугаараа татах вэ гэдэг асуудал байдаг учраас жижиг зүйл дээр хүртэл анхаарч ажилласнаар та амжилтанд хүрэх болно. Мөн та ямар мессежийг хүмүүст ямар байдлаар түгээх вэ гэдгээ хүртэл сайтар тооцоолох хэрэгтэй.
Танай хэрэглэгчид юу хүсэж байгааг бид таньд хэлж өгье, та зүгээр бидэнд л ажлаа даатгачих. |