|
Рекламын үндсэн 12 формат |
|
|
|
Sunday, 20 January 2008 |
|
Хуудас 14 - 14 Интернетийн видео, брэнджүүлсэн Веб үзэгдлүүд зэрэг сурталчигааны шинэ орон зайнууд Доналд Ганны онолыг хуучирсан мэт харагдуулж байна гэж та бодож болох юм. Гэвч үнэндээ бол энэ онол хүчтэй хэвээр байсаар байна. Алдарт BMW-гийн кинонууд нь хэрэглэгчийн төсөөллийг зарим нэг демо элементтэй харуулсан. Бургер Кингийн “Subservient Chicken"? Бүтээгдэхүүний ашиг тусын симбол: Таны хамгийн дуртай тахианы сэндвичийг та яаж ч хүссэн гэсэн таны захиалга шиг л хийдэг.
Ганн нь өөрийн онолоо аргаа барсан рекламын зохиол бичигчдэд хэрэг болохуйц байхаар бодож боловсруулсан. Үйлчлүүлэгчид тань маргааш өглөө нь таныг танилцуулга хийнэ хэмээн хүлээж суугаа үдэш орой санаа олдохгүй гацчихсан байх үед галзуу бүтээлч нөхөр бол энэ 12 форматын аль нэг нь онгод хайрлана хэмээн үзээд алдаж болох нь. (“Хэрвээ энэ рекламыг демо маягаар хийгээд үзвэл яах бол? Эсвэл байз байз, энэ чинь тэгвэл элэглэл байвал бас гоё болж болох юм биш үү” гэх мэт)
Миний хувьд 12 формат нь эцэс төгсгөлгүй сурталчилгааны мессежүүдийн дайралтаас хэрэглэгчийг хамгаалах зэвсэг байж болох нь байна. Энэ бол илбийн нууцад суралцахтай адил зүйл юм: Нэгэнт нууцыг нээснээр илбэ өөрийн бүх сүр хүчээ алдах юм.
|