Эхлэл
Хамгийн энгийн бөгөөд үндсэн SEO хийх алхамууд: Хэвлэ Имэйл
Tuesday, 25 March 2008
Image1. Keyword буюу түлхүүр үгээ зөв сонгох. Ингэхийн тулд та ямар үг хэрэглэгч оруулахад таны сайт гарч ирдэг байхыг хүсч байгаа үгнүүдээ сонгоно. Тэдгээр сонгосон үгнүүдээс тань аль нь хайлтын системд хамгийн ихээр хайгдаж байгааг олох буюу алинтай нь утга дүйцэж буйг олоод тэдгээр үгсээ ашиглан өөрийнхөө сайтны гарчиг, толгой хэсэгт бичиж өгсөнөөр та хайлтын системд өөрийн түлхүүр үгээ таниулна. Жишээ болгож би өөрийн хөгжүүлж буй вэбсайт болох welcome2mongolia.com сайтын түлхүүр үгээр: Mongolia travel, airfare to mongolia, ulaanbaatar hotel, ger camp, traditional dress of Mongolia women, map of mongolia, mongol warrior, Genghis Khan, history of mongolia, mongol empire, Mongolia capital, mongolian barbeque эдгээрийг тус тус сонгож сайтынхаа зохих хэсэгт оруулав.

2. Хэрэв таны вэб хуудас олон хуудастай байх ба нэг түлхүүр үг олон дахин давтагдаж орсон бол тэрхүү түлхүүр үгтэй хуудасны хаяг руу заасан линкнийг тэрхүү түлхүүр үг орсон хэсэг бүртээ зааж өгөх хэрэгтэй.

Жишээ нь: Ghengis Khan гэсэн үг манай сайтын контент буюу мэдээлэл дунд байвал энэхүү үг дээр дарсанаар Чингис Хааны тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй хуудсанд шилжинэ.

3. Хуудасны гарчигт оруулсан түлхүүр үгээ мэдээллийн үндсэн хэсэгт бас давхар оруулж өгөх хэрэгтэйг мартаж болохгүй. Давхар оруулж өгсөн тохиолдолд л таны сайтыг энэхүү түлхүүр үгээр хэрэглэгч хайхад хамгийн шилдэг нь гэж тооцох магадлал өндөрсөх болно.

Хайлтын системийн роботууд түлхүүр үгний дагуу таны сайтыг олоод унших явцдаа жишээ нь Ulanbator гэсэн гарчигтай хуудас олоод унштал гарчигнаас нь өөр газар энэхүү түлхүүр үг дахиж ороогүй бол энэ мэдээллийг үнэн, баттай байж чадах эсэхэд эргэлздэг. Учир нь эдгээр нь хүн бус робот учраас тэдгээрт зориулсан ажиллагааны аргачлалыг зохиосон програмчлалын дагуу ажилладаг гэдгийг дахин санах хэрэгтэй.

Хамгийн сайн зөвлөгөө бол түлхүүр үгээ нийтлэлийнхээ буюу мэдээнийхээ эхэнд хоёр удаа ойр ойрхон дурьдах ба дараагийн толгой хэсгийн мөн эхэндээ дурьдаж оруулаарай.

Жишээ нь: The capital city of Mongolia is Ulanbator. Ulanbaator is situated in the valley of Tuul river, surrounded by mountains. The altitude of Ulaanbaatar is at the height of 1351 meters. Ulanbator has over 1.3 mln of population which is almost half of the country`s total population. 
 
Ulanbator is the country`s scientific, industrial, education, cultural, political and economic center.

4. Вэбсайтны хуудас бүрийн гарчиг дээр ижил үгс байлгаж болохгүй. Хэрэв таны вэбсайтын хуудаснуудын гарчиг тань бүгд адилхан байвал хайлтын системийн роботууд таны сайтыг хориглож хайлтын үр дүнд харуулахгүй байх тохиолдол бий.

Хамгийн эхний мөр буюу h1 хэсэгт та өөрийн хуудсаа юуны тухай вэ гэдэг талаар товч ойлголтыг өгөх нь ашигтай байдаг.

Жишээ нь: Ulanbatar Capital City
 

5. Түлхүүр үг болон түүнийхээ тайлбарыг хэтэрхий олон удаа бичих хэрэггүй. Түлхүүр үгсийг нэг л удаа тайлбартай нь цуг эхинй мөрөнд оруулчихсан байхад хангалттай гэж үздэг болсон.

6. Өөрийн сайтнаас гадагшлах холбоос хаягуудаа сайтар нягтлах хэрэгтэй. Хэтэрхий их замбраагүй линкүүдийн цуглуулгатай сайт, эсвэл хайлтын системтэй нөхөрсөг бус сайт, таны сайтын түлхүүр үгстэй огт холбогдолгүй сайтууд руу заасан холбоос хаягийг сайтандаа оруулах хэрэггэй.


7. Хайлтын систем нь зөвхөн хүнд хэрэгтэй хуудсуудыг л индекс дээр гаргах сонирхолтой байдаг гэдгийг дахин нэг санах хэрэгтэй. Тийм учраас эхлэл хуудас гаргах шаардлагагүй.

8. Линк буюу холбоос хаягийг сайтандаа оруулж буй үедээ энэхүү холбоос хаягийнхаа тайлбарыг давхар бичиж оруулж өгөх хэрэгтэй. Учир нь энэхүү холбоос дээр дарахгүйгээр хаашаа очих гэж буйгаа хэрэглэгч мэдэх бололцоотой байдаг учраас. Яг л зурган дээр хулганаа аваачихаар зургийн товч тайлбар гарч ирдэг байдлаар хийнэ.



9. Оруулж буй зургийнхаа тайлбарыг бичихдээ alt tag ашиглах. Өөрөөр хэлбэл хайлтын системээр вэб бус зураг хайж түлхүүр үгээр тань таны сайтыг олж орох боломжтой болно гэсэн үг. Тиймээс оруулж буй зургийнхаа тайлбарыг сайн бичиж байх хэрэгтэй.
 

10. Хайлтын системүүдэд өөрийнхөө сайтны талаархи мэдээллийг өөрийн биеэр илгээх хэрэгтэй. Хэрэв та ямар нэгэн програм ашиглаж сайтныхаа мэдээллийг оруулах гэж байвал торгуулж, магадгүй хөөгдөж ч мэднэ.


 
< өмнөх   дараах >
 

Онлайн хэрэглэгч

Логин






Нууц үг сануулагч
Бүртгэлгүй юу? Бүртгүүлье