Эхлэл
Интернэт маркетинг Хэвлэ Имэйл
Tuesday, 25 March 2008
Өгүүллүүдийн гарчиг руу оч
Интернэт маркетинг
Хуудас 2
Хуудас 3

Хязгаарлалт

Интернэт маркетинг нь хэрэглэгчдийг сонгодог медиатай харьцуулвал шинэ технологи ашиглахыг шаарддаг тул бүх хүмүүс таны мессежийг авч чадахгүй. Бага хурдны интернэт нь мөн сөргөөр нөлөөлж байдаг. Хэрэв зарим нэгэн компани маш их мэдээлэл бүхий график дүрс орсон вэб хийлгэвэл хэрэглэгч түүнийг нь нээх гэж удсаар байгаад үзэхгүй байх тохиолдол байдаг.


Худалдан авагчийн зүгээс харж болох өөр нэгэн хязгаарлалт гэвэл онлайн худалдан авалт хийхээс өмнө өөрийн хүрэх, үнэрлэх, амтлах мэдэрхүйгээ ашиглах боломжгүй байдаг. Гэвч энэхүү хязгаарлалтыг шийдвэрлэсэн зарим нэгэн бодлого байдаг нь онлайнаар худалдан авсан бараагаа таалагдахгүй бол буцааж болдог нөхцөл болно.
Аюулгүй байдлын тухай


Онлайн бизнест оролцож буй худалдан авагч ба компаниудын хувьд аюулгүйн асуудал нь туйлын чухал байдаг. Ихэнх хэрэглэгчдийн хувийн мэдээлэл нь онлайнаар худалдан авалт хийсэний дараа олон нийтэд задардаг гэж боддог учраас тэд онлайн худалдаа хийхээс татгалздаг байна. Саяхан хүртэл хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг худалдаалсан тохиолдлууд гарсан. Зарим нэгэн компаниуд хэрэглэгчдийнх нь мэдээлэл нууц хэвээр үлдэнэ гэж баталгааг гаргаж өгдөг. Зарим нэгэн компаниуд хэрэглэгчийнхээ мэдээллийг өгөгдлийн сангаасаа устгах боломжыг хэрэглэгчид өөрт нь хүртэл олгож байдаг.


Онлайн компаниудын хувьд аюулгүй байдлын асуудал нь тэдний толгой өвтгөсөн асуудал байсаар өнөөдрийг хүрлээ. Одоогоор нууцлалыг хамгаалж буй хамгийн шийдэл бол хувиргалтын арга юм. Үсэгт, тэмдэгт, тоо зэрэг бүхий л карактеруудыг хувиргаж түүнийг нь хэн ч тайлж чадахгүй болгох ба түүнээс нь эргүүлэн хувиргаж гарган хэрэглэгчид харуулах үйл явцыг хувиргалтын шийдэл хэмээн нэрлээд буй. Гагцхүү энэ аргаар л өнөөдөр онлайн төлбөр тооцоог хийхэд кредит картны дугаарын нууцлалыг шийдвэрлэж байна.



 
< өмнөх   дараах >
 

Онлайн хэрэглэгч

Сайтад: 2 зочид холбоотой байна

Логин






Нууц үг сануулагч
Бүртгэлгүй юу? Бүртгүүлье