Эхлэл
Интернэт маркетинг Хэвлэ Имэйл
Tuesday, 25 March 2008
Өгүүллүүдийн гарчиг руу оч
Интернэт маркетинг
Хуудас 2
Хуудас 3
ImageИнтернэт маркетинг буюу онлайн маркетинг эсвэл электрон маркетинг ч гэж нэрлэж болох энэхүү маркетинг нь Интернэтээр дамжуулан бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний маркетинг явуулахыг хэлнэ. Интернэт нь дэлхий дахинаа амьдарч буй хүмүүст маш бага зардлаар мэдээлэл түгээх маш том боломжыг олгож өгсөн. Интернэт маркетинг нь сэтгэлгээний ба техникийн хүчин зүйлсийг шаардах буюу дизайн, хөгжүүлэлт, сурталчилгаа ба борлуулалтыг нэгтгэн холбож байдаг. Интернэт маркетингийн арга хэлбэрүүд нь: хайлтын системийн маркетинг, харагдах сурталчилгаа, и-мэйл маркетинг, интерактив маркетинг (WAP, SMS), хамтрах маркетинг, блог маркетинг ба хийсвэр маркетинг (social network, word of mouth) юм.

Интернэт маркетинг нь вэбсайт бүтээх ба бүтээсэн вэбсайтаа сурталчилах гэсэн үг биш бөгөөд тэрхүү вэбсайтны цаана нь ямар нэгэн бодитой байгууллага оршин тогтнож өөрсдийн гэсэн бодит зорилгод хүрэхийн тулд ажиллаж байх ёстой.


Интернэт маркетингийн стратеги нь зах зээлийн судалгааны үндсэн дээр тулгуурлан хийгдэх ба онлайнаар сурталчилж болох бүтээгдэхүүн, үйлчилгээ, вэбсайтыг имэйл маркетинг ба шууд борлуулалтын аргаар дамжуулан хэрэгжүүлж болдог.

 

Давуу талууд

Интернэт маркетингийн хамгийн том давуу тал нь хамгийн их мэдээллийг өөртөө агуулж байдагт оршино. Хэрэглэгчид нь ямар ч цаг, ямар ч өдөр хамаагүй өөрийн хүссэн бүтээгдэхүүнээ интернэтээс хайлт хийн олж худалдан авах боломжтой. Борлуулалт хийх хүчийг хэмнэснээр интернэт маркетинг ашигласан компаниуд ч ихээхэн хэмжээний мөнгөө хэмнэх боломжтой байдаг. Ерөнхийд нь дүгнэвэл интернэт маркетинг нь дотоодын зах зээлээс үндэсний, олон улсын зах зээлд гарахад тань туслах болно. Сонгодог мэдээллийн хэрэгслүүд болох радио, хэвлэл ба ТВ-тэй харьцуулвал интернэт маркетинг нь маш бага зардалтай билээ.
Сонгодог буюу оффлайн мэдээллийн хэрэгслүүдээс ялгарах бас нэгэн онцлог нь интернэтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээллийг хянахад маш хялбар байдаг. Сурталчилгаагаа явуулж буй хүмүүст интернэт нь маш олон боломжыг олгож байдаг ба 2007 оны байдлаар интернэт маркетинг нь бусад медиаг бодвол хамгийн хурдацтай тархаж буй нь болоод байна.



 
< өмнөх   дараах >
 

Онлайн хэрэглэгч

Логин






Нууц үг сануулагч
Бүртгэлгүй юу? Бүртгүүлье