Эхлэл
Бизнесийн нийтлэл бичих 5 зарчим Хэвлэ Имэйл
Sunday, 20 January 2008

Бизнесийн нийтлэл бичих 5 зарчим
Бизнесийн нийтлэл эрхлэн бичигчийн хувьд би бээр бизнестээ анхаарал хандуулдаг шигээ бичлэг бүртээ анхаарах болсон юм. Яг үнэндээ миний бие бизнесийг динамик үйл ажиллагаа болохыг ухаж ойлгохоосоо эрт өмнө бичлэгийн зарчмыг чухалчлан үздэг байв. Харин өнөөдөр би аль алинд нь өндөр ач холбогдол өгдөг болсон.

Хэвлэл мэдээллийн бусад хэрэгслүүд дээрх бизнесийн төрлийн нийтлэлүүдийг ажиглахдаа би бизнест чиглэсэн харааламж, чанартай сайн бичлэг гэсэн хоёр зүйлийг чухалчлан үздэг. Өмнө нь би Inc. Magazine сэтгүүлийн газар идэвхтэн бичигч, редактораар ажилладаг байх үедээ дугаар бүрээс 3 материал хянаж засварладаг байв. Эхэндээ энэ ажил надад хэцүү санагдаж байсан ч яваандаа үүндээ ч дуртай болж, улмаар надад Жим Коллинз, Мэри Бэклер, Мэриёон МакГоверн, Майкл Хаммер, Эми Миллер, Роксэнни Көүди гэх мэт олон арван агуу хүмүүстэй хамтран ажиллах завшаан тохиосон юм. Энэ хугацаанд би хожмын эхлэн бичигчдэд дөхөм болох бизнесийн нийтлэл бичих чиглэлийг боловсруулсан билээ. Хэдийгээр нилээн хэдэн жилийн өмнө бичсэн ч энэ нь бизнесийн /буюу энгийн/ бичвэрт мөрдлөг болсон хэвээр байна.

Ингээд та бүхэнтэй хуваалцах чиглэлүүд маань хүмүүст яаж тарааж өгдөг вэ яг тэр хэвээрээ байгаагийн дээр жишээ болгон шилдэг материалуудыг багтаалаа. Бид сар бүр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, бодлого боловсруулагч, бусад жижиг бизнес эрхлэгчдээс сэтгүүлийн уншигчдад хандан ирүүлсэн захидал, санал хүсэлтийг хэвлэдэг байв. Эдгээр нийтлэлүүд нь хүмүүсийн санал бодлыг нээлттэй хүлээн авч, уншигчид өөр хоорондоо шууд харилцах боломжийг олгосон юм. Дүрсэлсэн, хүүрнэсэн, зөвлөсөн бус харин нэгдүгээр бие дээр бичигдсэн эдгээр материалууд нь тодорхой асуудлын талаар маргаан мэтгэлцээн өрнүүлсэн, шинэ эдийн засагтай холбоотой өргөн хүрээний сэдвийг хамарсан байна. Бид тухайн материалыг хэвлэгдэхээс нь өмнө дөрвөн сарын туршид ажиллаж байв. Зарим нэг цаг нь тулчихсан материалууд дээр хэвлэгдэхийнх нь наахна амжиж ажиллаж байснаас бус хэзээ ч хуумгай зүйл хийж байсангүй. Материалууд нь 750-1200 үгтэй байх бөгөөд та бүхэн бидэнд өөрийн томоохон материалаа ирүүлнэ гэдэгт найдаж байна. Харин түүнд тань дөхөм болох хэд хэдэн чиглэлийг дор үгүүлсүү. Мэддэг зүйлээ л бич. Компанийг өргөжүүлэн бэхжүүлэх талаар та юу сурч мэдсэн бэ? Энэхүү сургамжийг хэрхэн олж авав? Та бичиж буй зүйлд тань шууд хамааралтай энэхүү хоёр асуултад хандаж бичих хэрэгтэй. Мөн танаас өөр хэн ч үүнийг бичиж чадахгүй гэсэн бодолтой байх ёстой.

Дүгнэлтийг бодит туршлагаас юм уу аль эсвэл ажиглалтаас ургуулан хийж болно. Таны үзэл бодол чухал байх нь мэдээж хэрэг. Гэхдээ та түүнийгээ бизнесийн утга агуулгын хүрээнд хамгаалах ёстой шүү. Үүнд ямар ч бодол эргэцүүлэл хамаагүй, гагцхүү та “асуудал хаана байна?” хэмээн асуух бизнес эрхлэгчдэд хандаж бичих хэрэгтэй. Материалын хувьд маш энгийн бүтэц бүрэлдэхүүнтэй байна. Эхний хоёроос гурван догол мөрт уншигчдад чухам юун талаар үгүүлэх гэж байгаагаа илэрхийлнэ. Та чухам юуг хамгаалах гэсэн юм бэ? Харин бусад хэсэгт хэлэх гэсэн санаагаа баяжуулна.

Ердөө л өөрийн мэдддэг зүйлээ л бич, тэгээд түүнийгээ хэр мэддэгээ харуул.

Эцэст нь юу сурч мэдсэнээ дүгнэлт хэсэгт базаж өгнө. Хэнд хандаж байгаагаа мэдэж бич. Та бизнесээ хөгжүүлэх талаар уншиж мэдэн, тусган суралцах үүднээс Инк сэтгүүлийг уншдаг бизнесийн хүмүүст зориулж бичиж байгаагаа хэзээ ч мартаж болохгүй. Уншигч нь хэн байх вэ гэдгээ мэдэж байгаа л бол салалт гэх мэтийн хувийн бага сага асуудал ч юм уу аль эсвэл үндэсний эрүүл мэндийн бодлого зэрэг хувийн бус асуудлаар ярих нь байж болох зүйл. Удирдах зөвлөлийн дарга эмэгтэй өөрийн үгүүлэлдээ мэргэжлийн боксын довтолгооны талаар бичсэн байв. Учир нь тэрбээр компаниа үүсгэн байгуулах /өсөлт хөгжлийг удирдан явуулах, зорилго зорилтоо дотоодын хүрээнд тодорхойлох/ талаар үүнээс суралцаж мэдсэн болоод л тэр. Нэгэн өмгөөлөгч эдийн засгийн үр ашгийн шинэ онолын талаар бичсэн байв. Эдгээр хүмүүсийн бичлэг юугаараа нийтлэг байна вэ гэвэл уншигчидтай хуваалцах зүйл тэдэнд байна аа гэсэн үг.

Бусдыг гайхтал бич.

Бидний хэн нь ч шилдэг менежерүүдийн талаар, хүн таны хамгийн чухал капитал болох тухайд ч юм уу, хууль дүрэм нь эдийн засгийн өсөлтийг хавчин боогдуулж байгаа талаар аль эсвэл хөгжин буй дэлхийн эдийн засагт компани бүр өөрийн вэб хуудастай байх тухай сонсохыг хүсэхгүй нь лавтай. “Хүн нохойг хаздаг” гээд л бодчих. Хамгийн шилдэг нийтлэл бол гайхшруулсан, өдөөсөн, ер бусын бөгөөд бүтээлч байх ёстой. Түүнчлэн, харилцан яриаг төгсгөхөөсөө илүүтэй өдөөж эхлүүлдэг, ухаалаг бизнес эрхлэгчдийн дунд маргаан мэтгэлцээн өрнүүлдэг байх хэрэгтэй. Хэрэв та тухайн нэг маргааныг шийдвэрлэх гэж байгаа бол өөрөөсөө би ямар шинэ санаа гаргаж чадах вэ гэдгээ асуу. Ихэнх нийтлэл эхэндээ зүсийг нь хувилгасан хэн нэгнийг гарган ирж, түүнлүү дайрч довтлох гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц байдаг. Та ямар байр сууринаас хандах нь бидэнд ер хамаагүй. Тиймдээ ч бид хүмүүсийг тал болгон хуваадаггүй. Бидний хувьд ердөө л тухайн сэдвээр шинэлэг санаа сэтгэлгэ гаргаж ирсэн дорвитой материал хэвлэх нь чухал. Хэрхэн бичих талаар. Таны бичсэн зүйл ямархуу сонсогдох бол гэдэгт санаа чилээх хэрэггүй.

Түүний оронд юу хэлэх ёстой билээ гэдэгтээ санаа тавь.

Мэдээж хэрэг, бид сэтгүүлдээ сайн бичсэн материал хүлээж авахыг л хүснэ. Гэхдээ, та өөрийн бичсэн зүйлээрээ ямар нэгэн зүйл хэлэх нь л чухал. Таны хэлэх гэсэн санаа чухам юу юм бэ гэдэг асуултад анхаарлаа төвлөрүүл. Энгийнээс энгийн, бүр нэн энгийн байх хэрэгтэй. Хамгийн шилдэг нийтлэл бол хэлэх гэснээ шуудхан үгүүлсэн нийтлэл мөн. Өөрийн дуу хоолойд санаа зовох хэрэггүй. Энэ нь таныг түүхээ үгүүлэх үед л хэрэг болно уу гэхээс өөр тусгүй. Ичиж зовох хэрэг огтхон ч байхгүй. Юу хэлэх ёстой вэ түүнийгээ л хэлэхэд болно. Өөрийн хэлэх гэсэн санаагаа цэгцэлж эмхлэхэд тань бид үргэлжид туслана. Харин юу хэлэх вэ гэдгээ бодож олох нь гагц таны ажил. Биднээс хүлээх зүйл. Ихэнх нийтлэл бичигчид маань тэр болгон юм бичдэг хүмүүс биш байдаг тул тэдгээрийг нь хянан тохиолдуулах ажил бидэнд ногддог. Хэрэв таны бичсэн зүйл үнэхээр өө сэвгүй бол бид гар хүрэхгүй. Харин косметик засал хэрэгтэй бол бид тэмдэг нэрүүдийг танаж хасаад өгүүлбэрийг зөв болгоно. Хэлэх зүйл байгаа хэр нь цаг зав хомс хүмүүсийг бид ярилцлагад оруулж, яриаг нь бичиж аваад, цаасанд буулгаж, нийтлэл хэлбэрт оруулаад өөрт нь өгч хянуулах юм. Бид цаг ямагт бага ажиллахыг эрмэлздэг. Энэ нь бидний залхууд бус харин шилдэг нийтлэлийг зохиогч өөрөө бичдэгт л байгаа юм. Бид таны нийтлэлийг сайжруулахын тулд бүхнийг хийх бөгөөд шаардлагатай бол томоохон өөрчлөлт, засвар зэргийг өөрөөр тань хийлгэнэ. Харамсалтай нь зарим нийтлэлийн эзэд өөрийн зүгээс хийх ёстой зүйлийг хийдэггүй. Бидэнд ийм зүйл таалагддаггүй. Бидний өмнө нь хэвлэсэн нийтлэлүүдийг уншиж судлах нь өөрийн нийтлэлийг чимбай болгох хамгийн сайн арга мөн. Эдгээр чиглэлүүдэд урьд нь хэвлэгдсэн нийтлэлүүдийг хавсаргав. Цаашид бид та бүхнээс ирүүлсэн нийтлэлүүдийг энэхүү мэйлийн сүлжээгээр илгээж суухдаа баяртай байх болно. 

 
< өмнөх   дараах >
 

Онлайн хэрэглэгч

Логин






Нууц үг сануулагч
Бүртгэлгүй юу? Бүртгүүлье