Эхлэл arrow Компани arrow Блог, зөвлөгөө arrow Авч явахаар хоолны сав! 50-ийн уут
Авч явахаар хоолны сав! 50-ийн уут Хэвлэ Имэйл
Sunday, 13 January 2008

- Авч явахаар 2 гуляш, нэг будаатай хуурга авъя

- савны мөнгө 150 төгрөг

- эсвэл төр авах уу? 

-авъя

-50 төгрөг 

 гэх яриаг бид өдөр тутам  сонсдог. Гэтэл манай гуанз кафенууд саваа 20 төгрөгөөр авчихаад тэдний гуанз, хоолны газраас хоол авсных нь төлөө нэмж мөнгө авах хэрэгтэй гэж үү? Энэ хэр зөв бодлого вэ? Энэ талаар жаал ярилцъя гэж бодлоо. 

- Авч явахаар 2 гуляш, нэг будаатай хуурга авъя

- савны мөнгө 150 төгрөг

- эсвэл төр авах уу? 

-авъя

-50 төгрөг 

 гэх яриаг бид өдөр тутам  сонсдог. Гэтэл манай гуанз кафенууд саваа 20 төгрөгөөр авчихаад тэдний гуанз, хоолны газраас хоол авсных нь төлөө нэмж мөнгө авах хэрэгтэй гэж үү? Энэ хэр зөв бодлого вэ? Энэ талаар жаал ярилцъя гэж бодлоо. 

 Гурван хүн орж ирээд хоол ид ачааллын үеэр орж ирээд хоол идлээ гэж бодъё.

Нэгдүгээрт, тэд нэг ширээ эзлэн сууна. Хэрвээ тэр гуанз жижигхэн байгаад дүүрэн байвал суух суудалгүйгээс болоод хчинээн хүн орж ирээд гараад явах бол? Борлуулалтаа алдаж байна гэсэн үг. Бизнес эрхлэгчдийн хувьд үйлчилүүлэгч орж ирээд сууж чадахгүй, үйлчлүүлж чадахгүй байвал ямар харамсмаар зүйл болох бол? 

Хоёрдугаарт: Тэр гуравт үйлчлэхийн тулд нэг үйлчлэгч, дор хаяж гурван таваг, хоолны сэрээ угааж цэвэрлэх, үйлчлэх хэрэгтэй болно. Ядаж байхад хүн олонтой байхдаа манай үйлчилгээний газруудын үйлчилгээ уур, уцаараар дүүрэн байх нь элбэг. Тэр тохиолдолд тэр гуанз, хоолны газарт улам дурлаад суугаад байх шаардлага тун бага гарна.

Гуанз, хоолны бизнест хурдан, олон хоол зарах л чухал байдаг гэж үзвэл дээрх нөхцөл байдал хамгийн хүсэшгүй нь болж тараах нь байна. Ихэнх үйлчилгээний газрууд, дэлгүүрийн эзэд манайд хүн ирээсэй гэж хүсэж байдаг нь тодорхой. Тиймдээ ч томоохон нэг сугалаатай худалдаа, борлуулалт, бүр сугалаатай бууз хийх нь холгүй байдаг. Тэрнийхээ төлөө өчнөөн хөрөнгийг зар сурталчилгаандаа зарцуулдаг. Гэтэл жижигүүд томууддаа атаархан тийм сурталчилгаа хийх мөнгөгүйдээ шаралхаж байдаг байж болох. Гэхдээ борлуулалтаа нэмэгдүүлэхийг хүсдэггүй бизнесмен байхгүй шүү дээ. Яагаад тэд хоол, хүнс авсан хүмүүсээсээ нэмж татвар шиг мөнгө авах хэрэгтэй гэж? Жижиг, дунд гуанз, дэлгүүр хоршооны эзэд маань бага зүйлийг хэмнэж, эсвэл багахан орлого олох гээд томыгоо алдаад байгаа юм биш биз? Бодоод л үзээрэй. Ялангуяа та хэдэн төгрөголохын тулд хичнээн хэмжээний үнэгүй са, уут өгөхөө тооцоод үзвэл бас л нилээд сонин дүр зураг гарах байх. Үүнийг бид туршвал үр дүнг нь та бүхэнтэй хуваалцах болно. 

 
< өмнөх