Эхлэл
Hi5-ийн зураг авалтын өдөрлөг Хэвлэ Имэйл
Tuesday, 08 April 2008

Монголын интернэт хэрэглэгчдийн хамгийн их ханддаг 2 дахь сайт бол Hi5. Интернэт ашигладаг хүн бүр л өөр өөрийн профайлтай болсон цаг. Хэрэв та өөрийн профайлдаа тохирох зургаа олж амжаагүй, эсвэл өөрийн таны зурагнуудаас сэтгэлд чинь нийцэх зурагнууд олдохгүй байвал та манай мэргэжлийн фото студиэс зарлаж буй “Hi5-ийн Профайлыг Тань Фотожуулах” өдөрлөгт идэвхтэй оролцохыг урьж байна.

Зорилго: Фото студийн зураг авалтыг энгийн хүмүүст таниулах, гэрэл зургийг сурталчилах. Мөн зарим оролцогчидтой гэрээ байгуулах фото моделиор ажиллуулах санал тавих боломжтой.

Хэзээ: 2008 оны 4 сарын 12-13

Хаана: hEREE G. фото студийн байранд

Төлбөр: Зураг авахуулахад үнэгүй бөгөөд 640х480 pxl хэмжээтэй 3-н зургийг мэйлдэнэ. Энэ нь Hi5 дээр тавигдах зурагны хэмжээ юм.

Хэрэв таньд өөрийн чинь авахуулсан зураг таалагдвал төлбөрийг нь төлөөд өндөр чанартай хэвлүүлэн авах боломжтой.

Нөхцөл: Та өөрийн сонгосон зургуудыг файл хэлбэрээр нь авч өөрийн профайл дээр байрлуулсан тохиолдолд, зураг бүрийн дор “Photo by hEREE G. Photo. AGSHIN.mn” гэдэг тайлбарыг бичих шаардлагатай. Хэрэв авахуулсан зургаа Primary Photo (үндсэн зураг) болговол таньд дараагийн удаа манайхаар үйлчлүүлэхэд тань бид 50% ийн хөнгөлөлт үзүүлнэ.

Зураг: Өөрийн сонголтоор 3 зургийг янзлуулж файл хэлбэрээр авч болно.

Зургаа авахуулж болох стилүүд:
• Хөрөг зураг
• Чөлөөт зураг /энд өөрийн бэлдэж ирсэн зохиомжоор зургаа авхуулж болно. Жишээ нь та гитар тоглох дуртай бол гитартайгаа авхуулж болно шүү дээ./

Нууцлал: Бид зургаа авахуулсан моделийн зөвшөөрөлгүйгээр цаашид тараах болон арилжааны хэлбэрээр ашиглахгүй байх үүргийг баттайгаар хүлээнэ.

Энэ бүгдийг уншаад зургаа үнэгүй авахуулахыг хүсвэл доорхи цонхийг үнэн зөв бөглөөд илгээгээрэй. Бид дараалал үүсгэж таньд хэдний өдөр хэдэн цагт ирэх ёстойг мэйлдэх болно.

Дэлгэрэнгүйг: www.agshin.mn -ээс 

 
< өмнөх
 

Онлайн хэрэглэгч

Логин






Нууц үг сануулагч
Бүртгэлгүй юу? Бүртгүүлье