|
Sunday, 13 January 2008 |
|
hEREE.G компанийн ажилтнууд нь манай корпорацийн соёлыг бүрдүүлж байна. Өөр өөрийн хийдэг зүйлсдээ мэргэшсэн ажилтнуудын эцсийн үр дүнд танай байгууллага сэтгэл хангалуун байх болно.
:: Санаа боловсруулах баг Ерөнхий захирал хамгийн шинэлэг санаа боловсруулах багийг ахлан хариуцан ажилладаг бөгөөд дизайны багтай шууд холбоотойгоор ажлаа явуулж байна. Мөн санаа боловсруулах багийн ахлагч маань үйлчилүүлэгчдийн брэндинг, маркетингийн стратеги төлөвлөлт тал дээр манай компаниас төлөөлөл болон ажилладаг. Мөн тэрбээр контентийг багийг хариуцаж байна.
:: Дизайнер Лого, зураг, энимэйшн гэх мэтийн графикуудыг өөрийн уран сэтгэмжээр зурах хүмүүс. Photoshop, Illustrator, Flash, CorelDraw, InDesign гэх мэтийн програмууд дээр ажиллах чадвартай.
:: Гэрэл зурагчин 8-р ангиасаа гэрэл зураг сонирхож ирсэн гэрэл зурагчин манай гэрэл зурагчдын багийг ахлан ажилладаг бөгөөд одоогоор монголын гэрэл зураг сонирхогчдын нэгэн нийгэмлэг үүсгэх тал дээр идэвхтэй ажиллаж байна. Canon 5D аппратаар бүхий л хэрэгтэй гэрэл зургуудыг дарж өөрийн Агшин студидээ ажиллаж байна.
:: Вэбдизайнер Таны интернэт дахь бизнесийн ертөнцийн нүүр царай болсон вэбсайтыг тань хамгийн өвөрмөц бөгөөд энгийн дизайны шийдэлтэйгээр таньд хийж өгөх дизайнерууд. Та захирлын ажлаа хий, манай мэргэжлийн дизайнерууд дизайнерынхаа ажлыг хийг.
:: Аудио инженер Мэргэжлийн аудио инженерийн мэргэжилтэй ажилчид өөрсдийн аудио студидээ одоогоор өөрсдийн аудио контентуудыг бэлдэн ажиллаж байна. Play хэмээх төслийг одоогоор хэрэгжүүлж буй. Аудиотой холбоотой бүхий л үйлчилгээг үзүүлдэг. :: SEO - Search Engine Optimization Мэргэжилтэн SEO гэдэг нь англиар хайлтын систем дахь вэбсайтын сайжруулалт гэсэн үгний товчлол юм. Одоогоор бүх хийгдэж буй вэбүүдийг хайлтын системтэй нөхөрсөг байдлаар хийгдэж буй эсэхийг үзэж тэдгээрийг сайжруулж хайлтын системийн үр дүнд дээгүүр гарч ирэх зорилтыг тавин ажилладаг.
:: Судалгааны баг Маркетингийн үйлчилгээ болон зөвлөгөө авах гэж буй байгууллагууд эхлээд өөрсдийн хэрэглэгчдийг судлах зайлшгүй шаардлагатай байдаг. Тиймээс ч бид өөрсдийн удирдлаган дор судалгааны 6 хүнтэй багийг байнга ажилуулж байна. Хэрэглэгчидээ таньж мэдээгүй байгууллага амжилт олно гэж үгүй.
:: Маркетер Маркетингийн зөвлөгөө, консалтингийн үйлчилгээ авах гэж буй байгууллагатай хамтран ажиллах мэргэжилтэн. Аутсорсинг маягаар ч ажиллах боломжтой бөгөөд хамгийн сүүлд 2006 онд болсон Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн маркетингийг хийсэн мэргэжилтэн. |