Эхлэл arrow Компани
hEREE.G гэж хэн бэ Хэвлэ Имэйл
Sunday, 13 January 2008

Бид Хэн Бэ
hEREE.G бол маркетингийн цогц үйлчилгээ үзүүлэгч компани бөгөөд бизнес ба маркетингийн консалтинг үйлчилгээ, хайлтын системийн маркетингийн консалтинг үйлчилгээ, хайлтын систем дахь сайжруулалт ба вэб маркетингийн үйлчилгээг санал болгодог. Мөн аудио болон гэрэл зурагтай холбоотой бүхий л үйлчилгээг санал болгож байна.
Маркетингийн салшгүй нэг томоохон хэсэг нь интернэт маркетинг бөгөөд уг салбарт бид DotMN хэмээх мэдээллийн технологийн компанитай 2006 оноос хойш хамтран ажиллаж байна.


Бид Юу Хийдэг Вэ

 

Маркетингийн зөвлөгөө: Мэдиа анализ, үнэлгээ, олон нийттэй харилцах зөвлөгөө, бие даасан хөндлөнгийн судалгаа, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн үнэлгээ, зар сурталчилгааны ажлыг оновчтой болгох, гүйцэтгэлийн өмнөх үр дүнгийн тест хийх зэргийг багтаасан нэгж ажлаас иж бүрэн гүйцэтгэл хүртэл зөвлөгөөг хамтрагч байгууллагууддаа үзүүлдэг. 

Судалгаа: Хамгийн сайн судалгаа ч зөв уншихгүй бол буруу үйлдэлд хөтөлнө, буруу үйлдэл үргэлж хүсээгүй үр дагавар авчирна. Тиймээс зах зээлд бие даасан зөвхөн үнэн мэдээллийг л авснаар та өөрийнхөө хаана байгааг, хаашаа хэрхэн явахаа шийдэж чадна гэсэн үг. 

Дизайн: Бараа бүтээгдэхүүний дизайны шийдэл, сурталчигааны самбар, хэвлэмэл материалын эх бэлтгэл, брошурын эх бэлтгэл, манай дизайны баг салбартаа тэргүүлэгчдийн нэг байж чадна гэдэгт итгэлтэй байдаг бөгөөд шилдэг маркерүүдийнхээ дэмжлэгтэйгээр үйлчлүүлэгчдэдээ хамгийн хэрэгтэй шийдлийг санал болгож чаддаг.

Гэрэл зураг: Сурталчигааны, гламур, дотор гадна засал, архитектур, лэндскэйф, орчны зураг авах үйлчилгээ.

 
< өмнөх